Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 06-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл /NO2/-ийг химийн аргаар тодорхойлж байна.
06-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.001 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.009 мг/м3, хамгийн их агууламж 0.027 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарт харьцуулахад хүлцэх агууламжаас давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 06-р сартай харьцуулахад азотын давхар исл /NO2/-ийн дундаж агууламж бага зэрэг өссөн дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 06-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2/-ийн
06-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис / NO2/-ийн
06-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ